Би өсвөр насны ээж

Бодит түүхээс сэдэвлэв
Намайг Уянга гэдэг. Би одоо 15 настай, нэг хүүгийн эх.  9 дүгээр ангид сурдаг бөгөөд манай ангийнхан намайг ээж гэж мэдэхгүй. Хүн амьдралдаа алдаа хийж, бүх зүйл буруугаар эргэж, үхэхээс өөр сонголт үлдээгүй мэт санагдах үед байдаг. Би ч мөн адил. Хэдийгээр би өсвөр насны охин ч гэлээ, аль хэдийнээ ээж хүн болчихсон. Би амьдралын утга учрыг ойлгосон. Ээж байх миний амьдралын хамгийн том утга учир.
Хаврын өдрүүдэд залуу охидууд гэгэлзээд, сэтгэл хөөрөөд, орой гадуур найзуудтайгаа зугаалан, залуу сайхан хөвгүүдийн харцанд өртөх дуртай байдаг. Би ч мөн адил. Тэр өдөр миний сайн найз Ариунаа над руу залган орой гарна шүү гэж хэлсэн. Тэгээд би усанд ороод эгчийнхээ даашинзыг нууцаар авч, дээгүүр нь савхин хүрмийг нь өмсөөд, нүүрээ хөнгөн будаад, үсээ хагас долгион оруулаад гарсан. Гадаа зогсож байсан машины цонхонд өөрийгөө хараад сэтгэл дүүрэн байлаа. Гэтэл машины цонх доош буухад дотор нь маш царайлаг залуу сууж байв. Би түүнийг 20 орчим настай байсан гэж бодож байна. Тэр надруу харан инээмсэглэв. Би ичсэндээ шууд явчихлаа. Найзуудтайгаа кино үзээд шууд харина гэж бодож байв. Гэтэл киноны дараа Ариунаагийн найз залуу Тулгаа шөнийн клуб орох санал гаргав. Ахынх нь ажилладаг нэг клуб байдаг, тийшээ явъя гэлээ. Би ч нэг гарсаных шөнийн клуб орж үзмээр санагдав.
Манай найзууд намайг бодвол архи дарс уугаад үзчихсэн, бүгд найз залуутай хүмүүс. Гэхдээ бэлгийн харьцаанд орсон гэж бодохгүй байна. Ариунаагийн найз залуу өөрөөс нь 4 ах. Энэ жил сургуулиа төгсөж байгаа. Тэнд Тулгаа найзуудаа бас дуудсан байв. Тэдний нэг нь миний машин дотор харсан залуус байв. Түүнийг Мэндээ гэдэг ба Америкийн их сургуулийн оюутан байв. Амралтаараа ирээд байгаа, удахгүй буцна гэв. Гаднаас нь харвал нэлээн хөрөнгөтэй айлын хүүхэд бололтой. Тэр над руу хараад байгааг би мэдэрч байсан. Би өмнө нь тийм сонин мэдрэмж авч байгаагүй. Байх суух газар олдохгүй, амьсгал давчдаад тун хэцүү болов. Яг зүрх амаар гарах гээд ч байгаа юм шиг. Би түүний харцыг мэдрэх бүрт маш их сандарч байв. Миний зүрх тийм хүчтэй цохилдог гэж мэдээгүй. Тэр үдэш Мэндээг гаргаж өгөх ёслол байв. Бид 8 –уулаа байсан. Өмнө нь би хэдэн удаа пиво ууж байсан. Харин архийг бол анх удаа амсаж үзэв. Амандаа ойртуулангуут хамар цоргин, уухад маш гашуун, цээж зурж орж байлаа. Анхны хундага архийг уусаны дараа бүх бие суларч, хөлийн булчин чинэрээд, дараа нь дотор халуун оргиод эхлэв. Толгой эргээд, газар дайвалзах мэт боллоо. Надад энэ мэдрэмж таалагдсан.
Share on Google Plus

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Mongolxvv.co хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments :

Post a Comment