А.Отгонбаярыг СУИС-д дөрвөн жил төлбөргүй суралцах урилгаар шагнажээ

БСШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр "Авьяаслаг Монголчууд" шоуны шилдэг оролцогчдыг хүлээн авч уулзсан байна.
Уг уулзалтад дуучин залуу А.Отгонбаяр, уран нугараач А.Уранбилэг, Э.Нарангарав, "Янзган хүрээ" хамтлаг, бүжигчин Б.Тэмүүлэн, М.Халиун, уран нугаралтын "Нарны охид" хамтлагууд иржээ. Түүнчлэн шоуны ялагч "Эгшиглэнт чимээ" хамтлагийг урьсан хэдий ч ирж амжаагүй байна.
Уулзалтын үеэр салбарын сайд шоунд амжилттай оролцсон сурагчдад "Шилдэг сурагч" өргөмжлөл гардуулж гарын бэлэг гардуулжээ. Түүнчлэн үзэгчдийн саналаар шилдэг гуравт үлдсэн А.Отгонбаярыг СУИС-д дөрвөн жил төлбөргүй суралцах урилгаар шагнасан байна.
Эх сурвалж: ikon.mn
Share on Google Plus

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Mongolxvv.co хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments :

Post a Comment