Сайн байцгаана уу, 26-тай залуу байна, энэ сайтыг их дээр үеэс мэдэх боловч орох нь цөөхөн байж дээ. Энэ бүхэн эргэх шансгүй болохоос өмнө орж ах эгч нарынхаа амьдрал, зөвөлгөөнөөс суралцдаг байж дээ. Надад хөндлөнгөөс харахад үнэндээ дутуу юм алгаа, үнэхээр алга. Байр, машин, учиргүй өндөр биш хурган цалин, цэвэрхэн ажил, сайн найзууд, өр ширгүй аятайхан л байна. ГЭВЧ намайг гээд гадаадаас сургуулиа хүртэл солиод ирж байсан айлын жоохон охинтой хэтэрхий зарчим ч, хэтэрхий логикоор харьцдаг байж.
Тэр минь зайлуул их дураараа, их эрх, яах вэ 10 хуруу тэгш байна гэж юу байхав алдаа дутагдал байсан л даа. Тэгэхэд би “ингэж амьдарвал хөгжихгүй 2-лаа” гэж ирээд хэлдэг байж, яасан ч сонин робот шиг байсан юм бэ дээ. Өөрийгөө одоо харахад үнэхээр тэнэг санагддагаа.
Үеийн залуустаа зөвлөхөд хичнээн эмэгтэй хүний буруу байсан ч гомдоход нь түрүүлж аргадаж яваарай, үргэлж! Ажлын газарт хэцүү амьдралтай хүмүүс өчнөөн байх л юм. Надад атаархсан үг яриа, харц илт шидээд л “ахын дуу охидуудыг ёстой гүвж өгч байна уу, би чиний насан дээр” гэж ирээд л хэлдэг. Яг амьдрал аж ахуй, мөнгө санхүү нь хэцүү байгаа хүмүүс надаас жаргалтай амьдарч байгааг би харж байна, их ч юм ойлгож байна даа.
Хажуудаа байгаа ханьтайгаа хамт үлдэхийн төлөө бүхнийг хийгээрэй залуусаа. Чухал шийдвэрийг зүрхээ биш толгойгоо дагаж гарганаа. “2-лаа салах нь зөв юм байна аа хайраа” гээд хэлж л явлаа. Сүүлийн үед санах нь ч олширч, тамхи ч татах нь нэмэгдэж. Өөр хүнтэй танилцсан ч ямар ч сэтгэлгүй байдаг болждээ. Юу хэлэх гэсийм бэ гэхээр, үеийн залуус байвал, над шиг дампуурч байж л ойлгодог юм, манийхаа хэлснийг бодоод ядаж мэдээд авчих, санаа шийдвэрт чинь нөлөөлөх ч юуны магад…

0 comments :
Post a Comment