Сайн байна уу? Та бүхэн надад зөвлөгөө өгөөч? Шууд асуудалдаа оръё. Манай аав одоо 50 гаруй настай манай ээжийг байнга араар тавих юм. Нэг биш нижгээд хүмүүстэй явалддаг юм шиг байгаан өсвөр насны хүүхэд шиг утсаа байнга бариастай, утас нь дуугарвал гялс аваал бид хэдээс холдоол хайраа майраа гээл эхэлнэ. Манайх хөдөө малтай тэгээд малаа нэг бэлэвсэн хүүхэн дээр тавьж маллуулж байгаа ухаантай тэр нь ааваас нэлээд дүү тэгээд манай эрэгтэй дүүтэй тэр айлдаа очсон юм байх тэгснээ хоночоод явъя гэсээр байгаад хонохоор болжээ.
Гэтэл дүү шөнө сэрсэн чинь хөнжлөө хүн унтаж байгаа юм шиг овойлгож тавьчаад тэр авгайн өвөрт орсон байсан гэнээ. Ямар гутамшиг вэ? Эхнэр хүүхэд авах насны хүүгийнхээ хажууд? Тэрнээс хойш аавыгаа маш ихээр үзэн ядаж ээжийгээ өрөвдөж байна. Миний бодол бол аавдаа тэр айл руугаа нэг мөсөн яв л гэж хэлмээр байна. Миний ээж бол ирэхэд хүний хань шиг л байдаг ээжийг минь залууд архи уудаггүй ч үнэхээр их зодож зовоодог байсан бид 6-г ээж л өсгөсөн. Бид нар эхээс 6-лаа бүгд нас биед хүрсэн ихэнх нь тусдаа гарсан. Бид нар яахаа мэдэхгүй байна. Хүмүүс минь надтай санал бодлоо хуваалцаач баярлалаа…

0 comments :
Post a Comment