Нүүрний үрчлээг багасгах зөвөлгөө

Нүүрний үрчлээг багасгах, үрчлээнээс сэргийлэхэд тустай тосыг өөрөө бэлдэхийг санал болгож байна.
Өдөр бүр унтахаас 1 цагийн өмнө нүүрэндээ глицерин ба Е витаминын холимогийг түрхээрэй. Энэ холимгийг бэлдэх маш амархан. 30 грамм глицерин, Е витамины 10 капсул хэрэгтэй.
Энэ бүхнийг эмийн сангаас худалдаж авч болно. Капсулыг зүүгээр хатгаж нээн, глицеринтэй сав руугаа холиод л болоо.
Нүүрний арьсаа цэвэрлэж, зөөлөн сойзоор хөнгөн иллэг хийн жаахан улайсны дараа холимгоо түрхвэл бүр сайн. Энэ үед эсүүд тэжээллэг бодисыг дээд зэргээр шингээдэг.
Нэг дутагдал нь глицерин шингэх хүртэл арьс жаахан наалдамхай болох байх. Таагүй мэдрэмжийг арилгахын тулд арьсандаа тоник түрхэж болно.
Өглөө таны үрчлээ арилж, арьсны өнгө жигд, гоё болно. Ялангуяа нүд орчмын үрчлээг арилгахад энэ маш үр дүнтэй.
Share on Google Plus

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Mongolxvv.co хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments :

Post a Comment